Сургалт, дадлагын хүрээнд алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сорьлоо

A- A A+

Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллага, анги, салбар, нэгжийн дуудлага хүлээн авагч, аврагч-жолооч, холбоочдын сургалт, дадлагын хүрээнд мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухааныг сорьсон буухиа тэмцээнийг алба хаагчдын дунд зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан алба хаагчид 8 багт хуваагдан, эрэн хайх ажиллагаа, холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, мэдээллийн технологийн үйл ажиллагааг хангах, байнгын болон гамшиг, ослын үед холбоо зохион байгуулах, агаараас тандалт хийх, сүлжээний гэмтэл саатлыг илрүүлэх, засварлах, сүлжээний холболт хийх гэсэн 6 цэгт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Нийлбэр дүнгээр “Цасан цагаан холбоочид” баг тэргүүлж, хоёрдугаар байрт “Жанчивын холбоочид” баг, гуравдугаар байрт “Эр зориг” баг шалгарснаар тэмцээний ивээн тэтгэгч “Юнител”, Прогрид системс”, “Өлзий электроник” ХХК-ийн шагналын эзэд боллоо.

Тус тэмцээн багийн гишүүн бүрийн оролцоо, алба хаагчдын эв нэгдэл, хамтын хүч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, цэргийн дүрэм болон биеийн тамирын бэлтгэлжилт зэргийг нэгэн зэрэг шалгасан цогцолбор тэмцээн болсноороо онцлог юм.

Цаашид алба хаагчдын харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор байгууллагын хэмжээнд хоёр жил тутамд “Холбоочдын цогцолбор буухиа тэмцээн”-ийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ