ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын штабаас 21 аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан цахим хурлыг зохион байгууллаа.
Хурлаар аймаг, нийслэл, сум дүүргийн Ажиллагааны удирдлагын штабын үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүдийг татан оролцуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөж, зохион байгуулалтын арга хэмжээг бүх шатны Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахыг анхаарууллаа.
Мөн аймаг, сум, багийн түвшинд үер усны аюулын эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж, үерийн аюул, усны осол тохиолдож болзошгүй газруудад урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг, усны гүнийг заасан тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, шинэчлэх, хүн олноор цугладаг газруудад хаалт, хашлага хийх, тор татах, гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулах, аврах цагираг, хөвөгч, татлага, олс зэргийг байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгалаа.
2025/05/16
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/16
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ