Хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов

A- A A+

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг өнөөдөр /2025.05.15/  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын хүрээнд “Монгол Улсын Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ болон тэмцэх чадавхын стратегийн бодлогын зөвлөмж”-ийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний огноо, зохион байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөний талаар санал солилцсон юм. 

Мөн ОБЕГ-ын зүгээс тус арга хэмжээг амжилттай зохион байгуулахаас гадна цаашид хамтран ажиллах боломж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ