Эрдэм шинжилгээний хуралд гутгаар байр шалгарч, хамтарсан төсөлд ажиллахаар боллоо

A- A A+

“Шулуун далавчтан” НҮТББ болон Монгол-Канадын хамтарсан “Арамат” төслөөс хамтран зохион байгуулсан “Байгалийн нөөц-Бэлчээр хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын бакалаврын оюутны илтгэлийн уралдаанд Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч О.Амартүвшин “Дижитал шилжилт ба ухаалаг системийн хэрэглээ: Зудын гамшгийн эрсдэлийг бууруулах боломж” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, гутгаар байрт шалгарлаа. 

Мөн тэрээр Монгол-Канадын хамтарсан төсөлд ажиллах санал хүлээн авсан бөгөөд олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын судалгаа, мэргэжлийн хөгжлийн хувьд томоохон эхлэлийг бий болгоод байна.

Удирдагчаар ДХИС-ийн  Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл ажилласан юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ