Грект цунамийн түгшүүр зарлажээ

A- A A+

Грекийн Касос арлын ойролцоо хүчтэй газар хөдөлсний дараа далайн эргээс хол байхыг Онцгой байдлын албанаас оршин суугчдад анхааруулжээ.

“Касосоос 48 км-ийн зайд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тус бүс нутагт цунамийн аюул нүүрлэх эрсдэлтэй байна. Далайн эрэг орчмын бүсийг яаралтай орхин явна уу” гэж Уур амьсгалын хямрал, иргэний хамгаалалтын яамнаас мэдэгдсэн байна.

Нийт 1000 орчим хүн амтай Касос хэмээх жижиг арал нь Эгийн тэнгист Крит, Родос арлуудын дунд оршдог. Газар хөдлөлтийн голомт 83 км-ийн гүнд байсан гэж Германы геологийн шинжлэх ухааны судалгааны төвөөс мэдээлжээ. Тус агентлаг газар хөдлөлтийг 6.3 магнитудын хүчтэй байсан гэж хэмжсэн нь Грекийн эрх баригчдын мэдээлснээс өндөр байна.  

Газар хөдлөлтийн чичирхийлэл Израил болон Туркийн баруун өмнөд хэсэгт мэдрэгджээ. Египетийн Одон орон, геофизикийн үндэсний судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Египетийн иргэдэд мэдрэгдсэн ч хүний ​​амь нас эрсдээгүй, эд хөрөнгөд хохирол учраагүй байна.

Грек нь хэд хэдэн хагарлын шугам дээр оршдог тул үе үе газар хөдөлдөг. Афины их сургуулийн газар хөдлөлт судлалын лабораторийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 13-ны хооронд Кикладын арлуудын орчимд, түүний дотор жуулчдын очих дуртай Санторини арлын ойролцоо гол төлөв бага магнитудын хүчтэй 18 400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ