Хоёр талын уулзалтаар хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарүтэй уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг сайжруулах, Онцгой байдлын байгууллагын техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. 

 Мөн тэрбээр Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад (ЖАЙКА) талархал илэрхийллээ.

Уулзалтаар талууд улсын нөөцийн хүнсний бараа, материал болон газрын тосны бүтээгдэхүүний агуулах байгуулах төсөл хэрэгжүүлэх, Япон Улсын гамшгаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээлэх, хиймэл дагуулын тандалт, газарзүйн мэдээллийн систем, газар хөдлөлтийн эрсдэлийн судалгаа, мониторингийн дэвшилтэт технологийг ашиглах талаар болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг тус улсад нарийн мэргэжлээр сургах асуудлаар хэлэлцлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ