“Улсын нөөц-60 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна

A- A A+

ОБЕГ-ын Улсын нөөцийн газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, мөн сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төв хамтран “Улсын нөөц-60 жил” сэдэвт эрдэм шинжилгээний  хурлыг 2025 оны 06 дугаар сарын  зургадугаар сарын 18-нд зохион байгуулна. 

Улсын нөөцийн  эрх зүйн орчин, бараа материалын бүрдүүлэлт, хадгалалт, логистикийн чиглэлээр шинжлэх ухааны үндэстэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг  идэвхжүүлэх, үр дүнг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, инновац, нэвтрүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улсын нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд судалгаа эрдэм шинжилгээний үндэстэй дэмжлэг үзүүлэх зорилготой тус хуралд оролцогчдын материалыг зургадугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл kh.tserenpil@nema.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд улс, орны аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийж байгаа их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, судлаачид, ахисан түвшний суралцагчид болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ