ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Чой Жин Вонтой уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, амжилт ололт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, гал унтраах болон аврах ажиллагааны тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж, мэргэжилтнүүдийн сургалт зэрэг үйл ажиллагаа нь Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд үлэмж хэмжээгээр хувь нэмрээ оруулсан болохыг цохон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Мөн цаашид энэхүү хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, КОЙКА-ын санхүүжилтээр сургалтын төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг тус улсад холбогдох чиглэлээр академик сургалтад хамруулахаар тохиролцсон юм.

2025/05/12
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/05/12
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2025/05/12
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.