ОХУ-ын Москва хотын И.М.Губкиний нэрэмжит Үндэсний судалгааны их сургуулиас зохион байгуулсан "Газрын тос ба хий-2025" олон улсын форумд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд хурандаа С.Байгалмаа оролцлоо.

Тус форумд газрын тосны геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, орд ашиглалт, олборлолт, боловсруулалт, газрын тосны боловсруулалтын хими технологи, инженерчлэл, экологийн өнөөгийн чиг хандлага, газрын тосны байгууламжийн автоматжуулалт, загварчлал, эрчим хүчний хэмнэлт, эдийн засаг: нөөц, технологи, инновац, эрчим хүчний салбарын аюулгүй байдал гэсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаануудыг зохион байгуулсан байна.

Доктор (Ph.D), дэд хурандаа С.Байгалмаа нь тус олон улсын форумын “ОХУ-ын газрын тос, хийн салбарт тулгамдсан асуудал” шинжлэх ухаан, техникийн салбар хуралдаанд оролцож, “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний байдалд хийсэн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлж, нийтлүүллээ.

2025/05/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ