ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн бүлэг Баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэг, эрт илрүүлэгт хамруулж байна.

ОБЕГ, түүний харьяа Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг өнөөдөр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа юм.

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, шүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлал, урологи зэрэг 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийж, зөвлөгөө мэдээллийг өгч байна.

2025/05/12
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/12
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ