Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна

A- A A+

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар fөнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2025.05.12/ 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.6% өссөн дүнтэй байна.      

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47,071 га, хээрийн 701,011 га талбай, нийт 748,082 га талбай,  5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. 

Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг  унтраах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх гурван түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 764 хүн, 83 автомашин, 26 мотоцикл, 18 морь, 890 гал унтраах багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар дээрх түймрүүдэд нийт 41774,9га талбай өртсөн. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн Ар шүрэн гэх газар энэ сарын 01-ний 09:53 цагт гарсан ойн түймрийг энэ сарын 11-ний 16:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ОБЕГ-ын Гал түймрэтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан нийт 308 хүн, 31 автомашин, 2 мотоцикл, 18 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 26562,9га талбай өртсөн.  

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн "Бэрхийн давааны ар" гэдэг газар энэ сарын 08-нд гарсан ойн түймрийг 11-ний өдрийн 21:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 274 хүн 34 автомашин, 24 мотоциклтой ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7293 га талбай өртсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн  нийт 182 хүн, 18 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7919 га талбай өртсөн.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.