Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулсан “Бүтээмжийн бодлого боловсруулахад зан үйлийн ойлголт (BIS) сэдэв"-т бага хуралд ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэл оролцоод ирлээ.

Малайзын Бүтээмжийн Корпораци (MPC) болон Ази, Номхон далайн бүтээмжийн байгууллагаас (APO) хамтран зохион байгуулсан тус хуралд Азийн бүс нутгийн 17 улсын 88 төлөөлөгч оролцсон байна.
Оролцогчид боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалт, татвар, аудит зэрэг олон салбарт бүтээжмийн бодлого боловсруулалтад амжилттай ашиглаж байгаа туршлагыг хуваалцлаа.

Бодлого боловсруулах үйл явц нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл, урамшууллын тогтолцоо, эдийн засгийн үр ашигтай ажиллагааг дэмжих экосистемийг бүрдүүлдэг. Сайн боловсруулсан бодлого нь системийн шинжтэй саад бэрхшээлүүдийг арилгаж, хүний зан үйлийг чиглүүлэн бүтээмжийг тогтвортойгоор сайжруулах боломж олгодог онцлогтой. Үүний хүрээнд Ази, Номхон далайн бүтээмжийн байгууллагаас сүүлийн жилүүдэд гишүүн орнууддаа зан үйлийн ойлголтын талаарх мэдлэг олгох, чадавхыг бэхжүүлэх сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ.
2025/05/08
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/08
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/08
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ