Удирдах бүрэлдэхүүн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавх, ур чадвараа нэмэгдүүллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний гамшгийн үеийн бие бялдар, сэтгэлзүй, хувийн бэлтгэл, мэдлэг чадварыг сорих дадлагаар өндөрлөлөө.

Сургууль дадлагад оролцсон удирдах бүрэлдэхүүн саадтай зурвас, химийн хордолтын бүсээс аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, what3words буюу 3 үгт хаягийг ашиглан байрзүйн тэмдэгт олох, гал түймэр унтраах, хээрийн үүргэвчин дэх хүнсээр хоол бэлтгэх гэсэн даалгаврыг гүйцэтгэн, үүрэг гүйцэтгэх чадавх, ур чадвараа нэмэгдүүлсэн юм.

“Орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар энэ сарын 07-09-ны өдрүүдэд болсон тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг дадлага сургуулийн явцад илэрсэн дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өглөө.

Цаашид аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан байгууллага хоорондын харилцан ажиллагааг тодотгож, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийг хуваарилан, аймгийн хэмжээнд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулсан юм.

 Мөн гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль батлагдсан бодлого, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулсаныг онцлоод, цаашид сайжруулах зөвлөмжүүдийг гардуулан өгч, сургуулийн үйл ажиллагаанд идэвх санаачлага гарган хамтран ажилласан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, бүх шатны удирдах бүрэлдэхүүн талархал илэрхийлсэн юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ