Ослын үеийн удирдлагын тогтолцооны дагуу штабын дадлага хийж байна

A- A A+

  Төв аймаг нь Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтдаг бөгөөд 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Улмаар Улаанбаатар нийслэлийг хүрээлж бусад талаараа  Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ аймагтай хиллэдэг учраас ой, хээрийн болон объектын гал түймэр, зуд, үеийн эрсдэл дундаас дээш, хүчтэй салхи шуурга, гангийн аюулын түвшин дунд зэрэг гэж үнэлэгджээ.

Тиймээс тус аймагт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургууль “Орон нутгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Ослын үеийн удирдлагын системийн дагуу зохион байгуулагдаж байгаа тус дадлагад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 21 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 27 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 100 гаруй удирдах бүрэлдэхүүн танхимаар, 1350  алба хаагч цахимаар оролцож байгаа юм.

  Мөн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад  05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.