Монгол Улсын Шадар сайдын Төв аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтаар эхэллээ.

Сургалтын нээлтийн ажиллагаанд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа ЦУранчимэг, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар оролцож, үг хэлсэн юм.
Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдаа холбоотой ажиллагааны үр дүнд бид гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах бүрэн боломжтой учраас энэ удаагийн гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна” гэлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдах бүрэлдэхүүнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиг үүрэг, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, албадын харилцан ажиллагаа, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах арга, зуд, үер, хүчтэй салхи, шуурга, гал түймрийн аюулт үзэгдэл, хариу арга хэмжээ, штабын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.
Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 100 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.
.jpg)
Төв аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 1119 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 165 хүн амь насаа алдаж, 710.3 мянган толгой мал, амьтан хорогдож, 12 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Үүнээс объектын гал түймэр хамгийн их буюу 50 хувь, хүний үйл ажиллагаатай аюулт үзэгдэл, осол 24 хувь, биологийн гаралтай өвчлөл 11 хувь, ой, хээрийн түймэр 9 хувь, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 5.1 хувь, геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.9 хувийг тус тус эзэлж байна.

2025/05/07
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/05/07
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/05/07
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.