УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. 

Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 272 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Түймрийн тархалтыг зогсоож, хяналтаа авсан багөөд нэмэлтээр Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр хөдөлгөөн үйлдсэн.

Улсын хэмжээнд он гарснаас хойш тавдугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12 аймгийн 56 сум нийслэлийн 3 дүүрэгт нийт 82 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түймрийн эрсдэл бүхий 6 аймгийн 15 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 алба хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байгаа юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ