Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар муу. Орхоны нийт, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунд, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаалцайдам, Өмнөговийн Цогт-Овоод 27-30 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

2025/05/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/05/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/05/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ