Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэддээ анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар:Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Цаашдаа хур тунадас харьцангуй бага байх ба дундаж салхины хурд ихтэй байх магадлал өндөр, харин гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг, Төв аймгийн нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуурга шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуурга ихтэй байх магадлал өндөр байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2ºС-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Түүнчлэн хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын муудалтууд ажиглагдах магадлалтай байна.
Эх сурвалж: ЦУОШГ
2025/04/29
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/04/29
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/04/29
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.