Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүллээ

A- A A+

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. 

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан, үүрэг гүйцэтгэж байгаа үе, үеийн генералууд болох хошууч генерал О.Үржин, хошууч генерал П.Даш, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал Х.Батбилэг,  бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал  Л.Болдбаатар, бригадын генерал Д.Намсрай нарын алтан мөрдөст генералууд хүрэлцэн ирж, оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 21 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвараа албандаа зориулж, генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн та бүхэндээ болон энд хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэнд нь баярын мэнд хүргэе. Онцгой байдлын байгууллагыг нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бүхий л цаг хугацаанд удирдан, хамтран ажиллаж байсан, ажиллаж байгаа та бүхэн  бол алба хаагчдын бахархал билээ” хэмээн онцолсон юм. 

Хүндэтгэлийн арга хэмжээнд алтан мөрдөст генералуудын ар гэрийнхэн мөн оролцож, баярласан сэтгэлээ илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ