Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Халхгол суманд цас орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, +13…+15 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.
Төлөв байдал: 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 29-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 26-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13…+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 27-ноос ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 09:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, иргэн Б-ийн 5 ханатай гэр, 0.5 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 300 боодол өвс шатаж 5 метр урт хашаа, 2х3 метрийн хэмжээтэй, 5х7 метрийн хэмжээтэй 2 өвөлжөө хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Баянхан багийн 5 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 20 метрийн урт хашаа, 1х1 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум 4 дүгээр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр, 3х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хорооны суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрирйн 21:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн "laser" загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сүхбаатар аймаг, Халзан сум Сайншанд багийн "Хужиртай" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т, Халзан сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, Асгат сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Хатавч багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж ,15:50 цагт унтрааж, хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/25
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/04/25
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/04/25
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.