Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулан ажиллаж байна.
Тус хяналтын хуудас бүхий асуумжийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байршуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4691 байгууллага, 6223 өрх, 8244 иргэн буюу нийт 19158 хүн хандаж, аюулгүй байдлаа шалган, анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Аюулгүй байдлаа хангах өдрийн хүрээнд хяналтын хуудсыг бөглүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх энэхүү ажилд Орхон, Баянхонгор, Завхан аймгууд тэргүүлж байна.
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаалах тул өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт тогтмол хянаж, холбогдох тухай бүрт хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

2025/04/24
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2025/04/24
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2025/04/24
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.