Сургагч багш нараар дамжуулан олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулж байгааг онцлов

A- A A+

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 37 удаагийн обьектын түймрийн дуудлага бүртгэгдэж, 233 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 701 сая төгрөгийн хохирол учирсан байна. 

“Дэлхийн зөн Монгол” ОУБ, Хөвсгөл орон нутгийн хөтөлбөртэй хамтран 23 сум, 1 тосгоны 42 хүнийг сургагч багшаар бэлтгэж, тэднээр дамжуулан сум, орон нутагт иргэд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн 42 боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, тус байгууллагуудын 400 орчим  ажилтан, алба хаагчдыг сургалтад хамрууллаа.

Албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх хүрээнд салбар, анги бүрт бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсэн. Энэ хүрээнд алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг байгуулан, тохижуулахаар ажиллаж байна.

Мөн “Яаралтай тусламжийн цогц менежмент” сургалтад алба хаагчдыг хамруулж, гамшиг, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэгийг нэмэгдүүлсэн зэргээр зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцоллоо. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян аймгийн Онцгой байдлын газар, анги, салбаруудад ажиллаж, орчин нөхцөлтэй танилцан, холбогдох мэдээ, мэдээлллийг өгсөн юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ