УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, цаг үеийн мэдээлэлтэй танилцан, үүрэг чиглэл өглөө. Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар нийт 277580 толгой төл бойжиж байна.
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр 15 суманд их буюу эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлын төлөвлөгөөг батлуулан, шаардагдах төсвийг тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, “Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газар зүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь үр дүнтэй” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Мөн тэрээр нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хуурайшилт өндөр байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах, холбогдох зардлыг эртнээс оновчтой төлөвлөж, зарцуулах, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхийг анхаарууллаа.

2025/04/23
Онцгой байдлын цаг“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №208
2025/04/23
Шинэ мэдээНийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/04/23
Шинэ мэдээНэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.