Онцгой байдлын ерөнхий газар, Юнител группын хамтын ажиллагааны хүрээнд “Univision” үйлчилгээний “Home” хэсгийн Entertainment цэсэнд “Бэлэн бай”, “Аврагч мазаалай” видео хичээлийг байршуулаад байна.
Тус видео контент нь бүх насныханд зориулагдсан бөгөөд Монгол улсад зонхилон тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн улмаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг, мэдээллийг олгох юм.
Онцгой байдлын байгууллагын https://belenbai.mn/ сайтад газар хөдлөлт, гал түймэр, ой, хээрийн түймэр, үер, шуурга, зуд гэсэн зургаан төрлийн гамшиг, ослын өмнө, үед, дараа авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрөлжүүлэн, олны хүртээл болгоод байна.

2025/04/23
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/23
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ