Ой, хээрийн түймрийн улмаас 4,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх "Сэргийлье, Хамгаалъя” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.

“Хуурайшилтын үе” гэж 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10 хүртэлх хугацааг хэлдэг. Иймд иргэд та бүхэн дор бүрнээ сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрийн аюулын улмаас хохирол амсахгүй байх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.

Улсын хэмжээнд он гарсаар 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, нийт 12 аймгийн 45 суманд 66 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3% өссөн дүнтэй байна.

Гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2761 га, хээрийн 691,438 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 6,323 мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Дээрх ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 5 буюу 7,8% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 3 буюу 4,7% нь үнс нурмаас, 1 буюу 1,5% нь гэрийн яндангаас, 3 буюу 4,7% нь автомашинаас, 3 буюу 7,4% нь шашны зан үйлээс, 5 буюу 7,8% нь бууц, 44 буюу 68,7% нь шалтгаан тогтоогдоогүй буюу шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн нийт 3622 хүн, 602 автомашинтайгаар оролцжээ.

Дээрх ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 5 буюу 7,8% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 3 буюу 4,7% нь үнс нурмаас, 1 буюу 1,5% нь гэрийн яндангаас, 3 буюу 4,7% нь автомашинаас, 3 буюу 7,4% нь шашны зан үйлээс, 5 буюу 7,8% нь бууц, 44 буюу 68,7% нь шалтгаан тогтоогдоогүй буюу шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 852 алба хаагч, 116 автомашин, Хилийн цэргийн 84 алба хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний 24  алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагын 4 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2658 хүн 474 автомашин, нийт 3622 хүн, 602 автомашинтай ажиллажээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт  “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  7 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ