Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Атул Малхари Готсурветэй Элчин сайдын яамны байранд уулзалт хийж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжих “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн хүрээнд тус үйлдвэрийн гал, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг, Монголын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах талаар хэлэлцсэн юм.

Тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг богино, дунд хугацааны мэргэжлийн сургалтад хамруулах  боломжийн талаар ярилцлаа. Мөн хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, эрчимжүүлэх чиглэлээр болон бусад асуудлаар яриа хэлцэл өрнүүлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ