Олон төрөлт спортын тэмцээнд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн баг тамирчид тэргүүллээ

A- A A+

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн нэрэмжит спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд болж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 11 хүрээлэнгийн баг тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, аваргуудаа тодруулсан юм.

Нийлбэр дүнгээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн баг тамирчид тэргүүлж, Үндэсний тагнуулын академийн баг тамирчид дэд байрт, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид гутгаар байрт шалгарлаа.

Шатрын эрэгтэй төрөлд Үндэсний тагнуулын академийн тамирчин А.Баяраа алт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн тамирчин н.Эрдэнэпүрэв мөнгө, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн тамирчин Э.Давааням хүрэл медалийн эзэн болсон бол эмэгтэй төрөлд алтан медалийг Үндэсний тагнуулын академийн тамирчин Ю.Мөнхчимэг, мөнгөн медалийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн тамирчин Б.Гэрэлмаа, хүрэл медалийг ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тамирчин П.Өлзийтогтох нар хүртлээ.

Ширээний теннисний эрэгтэй төрөлд алтан медалийг Стратеги судалгааны хүрээлэнгийн тамирчин Ё.Жаргалсайхан,

мөнгөн медалийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн тамирчин Д.Далайбаяр, хүрэл медалийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн тамирчин Х.Санчир хүртсэн бол эмэгтэй төрөлд Үндэсний тагнуулын академийн тамирчин Д.Сэлэнгэ алт, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн тамирчин Б.Мөнхцэцэг мөнгө, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн тамирчин Д.Сарантуяа хүрэл медалийн эзэн боллоо.

Харин холимог төрөлд ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид тэргүүлж, удаах байруудад Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн баг тамирчид шалгарлаа.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн баг тамирчид алт, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн баг тамирчид мөнгө, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн баг тамирчид хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй төрөлд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн баг тамирчид тэргүүлж, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэнгийн баг тамирчид удааллаа.

Харин гар бөмбөгийн төрөлд алтан медалийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн баг тамирчид алт, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн баг тамирчид мөнгө, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн тамирчин Э.Хатантөмөр, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн тамирчин Т.Батцэцэг, гар бөмбөгийн тэгш тоглогчоор З.Дашням, шилдэг довтлогчоор Б.Батцэнгэл нар тус тус шалгарсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.