БНФУ-ын Флорак хотноо зохион байгуулагдсан “Уулын болон аюултай нөхцөлд өндрөөс аврах ажиллагаа"-ны сургалтад ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр, Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч О.Эрхэсбаяр нар хамрагдлаа.

Сургалт Окситанй мужид байрлах өндөр уул, эрсдэлт орчинд аврах ажиллагаа явуулах Үндэсний сургалтын төвд болсон бөгөөд бүхий л орчинд үүрэг гүйцэтгэх болон хөдөө, суурин газарт аврах ажиллагаа явуулах онолын мэдлэг болон дадлагыг эзэмшиж, сургагч багш, зааварлагчийн эрхтэй боллоо.

Тус хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өнгөрсөн онд 6 алба хаагч сургалтад хамрагдсан юм.


2025/04/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ