Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас сургалт, дадлага, бүтээн байгуулалтын олон талт ажлыг өрнүүлж, шинэ уриалга санаачлагыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Булган аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын хүүхэд, багш ажилтан, ард иргэдэд мэдлэг олгох хүрээнд Гал түймэр унтраах, аврах 20, 50 дугаар анги болон Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаатай танилцуулж, ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод хувцас хэрэглэлтэй танилцууллаа.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Х.Батсайхан алба хаагчдад Гал түймэртэй тэмцэх байгууллагын түүхэн замнал, албаны бахархал сэвдээр танхимын сургалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Мөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сургалтад хамруулж, аюулгүй амьдрах ухаан, болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдад анхан шатны тусламжуудыг үзүүлэх мэдлэг олгохын зэрэгцээ уриалга бүхий үйл ажиллагааг өрнүүлж байна.
.jpg)
Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн манлайллыг нэмэгдүүлж, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зорилготой тус аяныг гурван чиглэл, агуулгаар зохион байгуулж байна.
2025/04/18
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/18
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ