Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Ховд аймгуудад бороо, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудад цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Температур: Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +3…+8 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8…+13 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +13…+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаан байх боловч цаашдаа сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 9 дүгээр баг гал гарч байна гэсэн дуудлагыг 10:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Б1 давхарт цахилгааны утас шатаж байсныг ажиллан унтраасан.
Баян-Өлгий аймаг, Өлгий сум 8 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 16:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн, мөн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн хажуу тал хайрагдаж байсныг ажиллан унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Дэнж баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18.ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 4х6 метрийн хэмжээтэй блокон байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Булган аймаг, Бугат сум Ханжаргалант багийн “Хандгайт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.17-ны өдрийн 06.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилдсан байдлаар ойн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/18
Шинэ мэдээ“Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
2025/04/18
Шинэ мэдээОн гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
2025/04/18
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.