ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлд өөрчлөлт орж, шинэчлэгдсэн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндэд үзүүлэх хүчин зүйлсийн судалгаа" зэрэг судалгааны ажлыг хийх эрдэмтэн судлаачдыг хэлэлцэн баталлаа.
Мөн “Гамшгийн статистикийн эмхэтгэл 2017-2024” номын эцсийн хэлэлцүүлгийг хийж, хэвлэлтэд шилжүүлэх, “Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулахад тавигдах шаардлага, сайжруулах боломж” судалгааны ажлыг холбогдох талд хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэлээ.

2025/04/17
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/17
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ