Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Цэргийн төв эмнэлэг, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй ээлжит шуурхай хуралдааныг зохион байгууллаа.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хэрэгжилт, зохицуулалт, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Эх оронч монгол” үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цэргийн албаны аюулгүй байдлыг хангах, цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад оролцогч талуудын идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Түүнчлэн Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, шинэ Хархорум хот, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хархорин суманд ногоон байгууламж, ойн зурвасыг байгуулах, бүх Цэргийн Их Хар Сүлдийг цэнгүүлэх тахилга, Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ой, ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тодотголыг хийсэн юм.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба “Цэргийн албаны аюулгүй байдал” номынхоо дээжээс дурсгал болголоо.

2025/04/16
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/16
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ