УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, нөхцөл байдлын мэдээлэл болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж байгаа төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
“Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан 18 сумын 1029 малчдын нөхцөл байдал, төслийн үр дүнтэй танилцаж, мэргэжлийн байгууллагуудаас заавар, зөвлөмж өгч ажилласан.

Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хүрээнд энэ онд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэгийг зохион байгуулахтай холбогдуулан 18 сумын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгсөн.
Нутгийн 72.4 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна хэмээн энэ үеэр танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Аймаг, орон нутгийн хэмжээнд үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжүүлэх, бүх шатанд гамшгаас хамгаалах мэдлэгийг олгох сургалт, дадлагыг эрчимжүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг анхааруулав.

2025/04/16
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/04/16
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/04/16
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.