Тайландын Хаант Улсын Наресуаны их сургуульд “Гамшгийн удирдлага” магистрын тэтгэлэгт 2 жилийн хөтөлбөрт Онцгой байдлын байгууллагын доорх шалгуурыг хангасан алба хаагчдыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Онцгой байдлын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан;
Гамшгаас хамгаалах алба, Онцгой байдлын ажил мэргэжилтэй эсвэл инженер, шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй байх;
30 хүртэлх насны;
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;
Суралцах хүний тоо 2;
1. Наресуаны их сургууль нь суралцахаар сонгогдсон алба хаагчид дараах боломжийг олгоно.
1.1. Монголоос Тайланд руу очих болон буцах үеийн нислэгийн тасалбар;
1.2. Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө; (Тэтгэлэг авагч өөрөө төлөх шаардлагатай боловсролын зарим төлбөр байдаг гэдгийг анхаарна уу)
1.3. Кампус дотор байрлах байр болон байртай холбогдсон хэрэглээний зардал;
1.4. Эрүүл мэндийн даатгал;
1.5. Сарын тэтгэмж 6000.-bht (610,000 MNT);
1.6. Тайландын ED бус визний мэдүүлэг болон виз сунгахтай холбогдох зардал;
1.7. Хичээлийн жилд зориулсан сургалтын материалд 8000.-bht (815,000 MNT);
1.8. Дипломын ажлын саналын хураамж, диссертаци хамгаалах нэг удаагийн хураамж;
2. Онцгой байдлын ерөнхий газраас суралцахаар сонгогдсон алба хаагчид дараах боломжийг олгоно.
2.1. Суралцах хугацаанд Онцгой байдлын байгууллагад төрийн тусгай алба хаасан хугацаа тасалдахгүй.
2.2. Албан тушаалын цалин хөлсийг суралцах хугацаанд олгоно.
Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй алба хаагчид доорх материалыг бүрдүүлэн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (for.rel@nema.gov.mn, 263567)-т цахимаар болон шуудангаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
Жич:Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/14
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/04/14
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/04/14
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.