Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Халхгол суманд бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур дулаарч шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Халх голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө дулаарч +22…+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 15-17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04.15-аас 04.19-ийг хүртэл Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +21…+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо хог тээврийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 09:06 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын  “Hyundai Mega truck” загварын хог зөөх шахагчтай автомашины тэвшний хэсэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х2 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Орхон сум /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 03:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 4х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, 500 боодол /12.5 тонн/ өвс бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар багийн “Дошинтын-Их” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 221 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сүхбаатар аймаг, Мөнххаан сум Баян-Уул багийн “Гэнэн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 75 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 14:50 цагт цурамд оруулан, 16:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫНН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.