Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Шадар сайдын 05 дугаар тушаалаар 2024 онд батлуулсан “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги-2030” баримт бичиг болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого”-ыг шинэчлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгж, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн алба хаагчид өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлсон илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого”-ыг 2019 онд Монгол Улсын Шадар сайдаар батлуулж байсан бөгөөд цаашид хүний нөөцийн талаар баримтлах зарчим, үндсэн чиглэлийг сайжруулах, бүтээлч, чадварлаг, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлэх, байгууллагын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд шинэчлэн боловсруулах юм.

2025/04/11
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/11
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ