ОХУ-д суралцах алба хаагчдыг болон төгсөх ангийн сурагчдыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллага нь олон улсад алба хаагчдаа мэргэжил дээшлүүлэх богино хугацааны болон урт хугацааны академик сургалтуудад хамруулах, шинээр боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-ийн магистр, бакалаврын хөтөлбөрт жил бүр Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулан суралцуулдаг онцлогтой.

Дээрх академи, их, дээд сургуулиудад 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж, бүртгэл үргэлжилж байна.

Тиймээс Онцгой байдлын байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй төгсөх ангийн сурагчид та бүхнийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Онцгой байдлын ерөнхий газар altangerel.s@nema.gov.mn цахим хаягаар 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор материалаа ирүүлнэ үү. (Харилцах утас: 51-262510, 88052696)

 Сонгон шалгаруулалтыг  04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч, ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.