“Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг танилцуулах сургалт Дорнод, Сүхбаатар аймагт боллоо

A- A A+

Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” (АДАПТ) төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг 2023 онд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнд зориулан боловсруулсан.

Энэ хүрээнд Дорнод, Сүхбаатар аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар болон холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалтыг энэ сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Сургалтад Дорнод, Сүхбаатар аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, 10 сумын тамгын газрын дарга нарын 45 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

Mөн Онцгой байдлын газрын алба хаагчдад гамшгийн мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын Зарлан мэдээлэл, мэдээллийн сангийн хэлтсийн дарга, хошууч Ц.Бямбацогт мэдээлэл өгч, дадлага ажлыг хийлгэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ