Баримталж байгаа бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан зэрэг харьяа байгууллагуудын удирдлагууд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр яамнаас баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн засгийн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ