Ойн сан бүхий сумдад гал түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэгийг ажиллуулж байна

A- A A+

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Тус аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2021-2024 онуудад зохион байгуулсан ажил, арга хэмжээний хүрээнд он гарсаар эхний хагас жилийн байдлаар гамшиг, ослын дуудлага 20 хувиар буурсан бөгөөд энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд 140 сая төгрөгийг төсөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд өвөлжиж, хаваржиж байгаа 1.769.402 толгой малаас 838.692 эх мал төллөх бөгөөд  мал төллөлт 4.1 хувьтай байгаа аж. 

Ой, хээрийн түймрийн эрсдэл  Хүдэр сум, Ерөө сумын Бугант тосгоны нутгаар дунд зэрэг, бусад сумын нутгаар эрсдэл их буюу аюултай түвшинд байна.  

Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар ойн сан бүхий Алтанбулаг, Баянгол, Баруунбүрэн, Ерөө, Мандал, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур зэрэг сумдын нутаг дэвсгэрт гал түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт хяналтын цэгийг орон нутгийн төр, төсвийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээний хүрээнд  ой, хээрийн түймрийн гаралт 2024 онд 39 хувиар буурчээ.

Хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэлтэй танилцсаны дараа ой, хээрийн түймэр, үер усны эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь байгаль орчин, ард иргэдийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлж байгааг онцлоод урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид сайжруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан юм.

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ