ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд түвшинд тодорхойлогдсон бөгөөд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн ой, хээрийн түймэр унтраах бүлгийн алба хаагчдад заавар, зөвлөгөө өгч, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, ард иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Мөн Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдын нутаг дэвсгэр дэх үерийн уснаас хамгаалах далан, суваг, ус өнгөрүүлэх зориулалтын инженерийн байгууламжид хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Аймгийн хэмжээнд 60 хоршооны 113 малчин хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор сүү махны чиглэлийн үхэр, ноолуурын чиглэлийн ямаа, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар бага оврын хүчин чадалтай трактор, тоног төхөөрөмж худалдан авах зэргээр зориулалтын дагуу ашиглаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна. Газар зүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ихээхэн ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт бүхий манай улсын хувьд сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаагаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулан зохион байгуулж байна. Тиймээс гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэдэд тогтмол заавар, зөвлөгөө өгөх, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үйл ажиллагагаа төлөвлөн ажиллахыг анхаарууллаа.

2025/04/07
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/04/07
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/04/07
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.