Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран зохион байгуулсан “Эх оронч суралцагч” арга хэмжээний сүүчийн ээлжийн тойрон аялалд сурагчид оролцлоо.

"Эх оронч суралцагч” сэдэвт арга хэмжээ нь ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг олгох зорилготойгоос гадна төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг өөрийн биеэр үзэх боломжийг олгодог зорилтот үйл ажиллагаа юм.

Аяллын бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар Мотобуудлагын тусгай батальоноор зочлон, гардан тулааны үзүүлбэр үзэж, зэвсэглэл текниктэй танилцсан бол Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, аврах, гал унтраах үзүүлэх тоглолтыг сонирхлоо.
Мөн Сэлэнгэ аймгийн 9 гайхамшгийн нэг болох “Сайханы Хөтөл”-ийн түүхтэй танилцаж, ЦДБЭЧ, Сэлэнгийн долгио чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг үзсэн юм.

2025/04/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ