Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төсөлд бүх талын оролцоог хангах саналыг тусгалаа

A- A A+

Монгол Улсын "Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө"-г шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэгт Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 50 гаруй алба хаагч оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг удирдлага зохион байгуулалт, байгууллагын чиг үүрэг, хариу арга хэмжээ, санхүү хөрөнгө оруулалт зэрэг байгууллагын бүх талын оролцоог хангах хүрээнд төлөвлөсөн юм.

Тус төлөвлөлтийг өгөгдсөн цагийн байдал дээр турших дадлага сургуулийг зохион байгуулж, оролцогч талуудын саналыг тусгалаа.

Цаашид  төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ