Монгол цэргийн дайчин уламжлал, алдар гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн албаны нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор байгуулагдсан Монгол цэргийн нэгдсэн холбооны 11 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Байгуулагдсан цагаасаа хойш эх оронч үндэсний үзэл бахархлыг хөгжүүлэн, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгын хүрээнд иргэд, олон нийт, нийгэмд чиглэсэн 300 гаруй ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.
.jpg)
Өдгөө 21 аймаг, 9 дүүрэг, гадаадад 2 нийт 32 салбар холбоотой, 50 гаруй төрийн бус байгууллага, 120 гаруй мянган гишүүн, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний байгууллага болон хөгжиж байна.

2025/04/04
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/04
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ