Айлчлалын хүрээнд албан уулзалт хийж, анги, салбаруудтай танилцлаа

A- A A+

БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийн хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Жон Гван Бук тэргүүтэй төлөөлөгчид “Гамшгийн хариу арга хэмжээ ба яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлэх дэлхийн сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд урьдчилсан судалгаа хийх айлчлалыг энэ сарын 01-03-ны өдрүүдэд ОБЕГ-т хийлээ.

Энэ хүрээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяртай уулзалт хийж, байгууллагын цаашдын хамтын ажиллагаа болон алба хаагчдыг чадавхжуулах талаар хэлэлцэж, хамтарсан сургалтуудыг зохион байгуулахаар тохиролцсон юм.

Мөн ОБЕГ-ын харьяа 116 дугаар анги, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ