Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Төв, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +7…+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 06-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө 0...-5 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 06-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Гал түймэр:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн "Баяндаваа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 03:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 50х15 метрийн хэмжээтэй өвөлжөө, "Исүзү" загварын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-гийн 500 боодол /5 тнн/ өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн Хавцгайт хороололд шар өвс шатсаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 10:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход ойжуулалтын талбайн 1 га шар өвс, ойр орчмын модны үндэс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30, 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 5 ханатай гэр, иргэн Ш-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин, иргэн О-гийн 5х8 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, иргэн Г-гийн 8х4 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн “Малчид”-ын хорооллын 4 дүгээр гудамжны 1 тоот /аймгийн төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 4x6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн “Зүлэгтий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 148 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 38 км-т/ өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь салбарын алба хаагчдыг очиход иргэн М-гийн малын өтөг бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байшин шатаж байна гэсэн дуудлагын 04.03-ны өдрийн 18:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6x9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, 2х3 метрийн хэмжээтэй саравч хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 01:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 02:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 05:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн "Асаат нарийн" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэбулган сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж 04.03-ны өдрийн 10:23 цагт цурманд оруулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/04/04
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/04/04
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/04/04
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ