Газар хөдлөлтийн улмаас 3003 хүн амиа алдаад байна

A- A A+

Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3000-аас даваад байна.

Үүнтэй холбогдуулан эрх баригч цэргийн хунтын удирдлагууд лхагва гаргаас эхлэн дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл ардчиллыг дэмжигч хүчнүүд болон үндэстний цөөнхийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг түр зогсоосон тухай төрийн мэдлийн телевиз мэдээлжээ. Олон хүний амь насыг авч одсон байгалийн гамшигт үзэгдлийн дараах тусламж, сэргээн босголтын ажлыг эрчимжүүлэхийг цэргийнхэн зорьж байна.

Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний эв нэгдлийн засгийн газар хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоож байгаагаа бямба гарагт мэдэгджээ. Цэргийнхний мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3003-д хүрч, 4515 хүн гэмтэж бэртсэнээс гадна 351 хүн сураггүй хэвээр байна.

Мьянмарын цэргийн удирдагч Мин Аун Хлайн бүс нутгийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоор пүрэв гарагт Бангкок хотыг зорихоор төлөвлөж байгаа бөгөөд тусламж дэмжлэг хүсэх төлөвтэй байгаа аж. 

Эх сурвалж: montsame.mn
 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ