Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд цастай. Үүнээс Увсын Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Завханы Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сүхбаатарын Мөнххаанд 11-18 см, бусад нутагт 1-10 см хүртэл цастай байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Богд, Өмнөговийн Манлай, Булган, Дундговийн Луус, Дорноговийн Мандахад 28-34 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 38 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан.
Өнгөрсөн арав хоногт агаарын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, баруун аймгуудын зарим сумдаар дунджаас 1.1-1.9 градусаар хүйтэн, хур тунадас нутгийн 50 орчим хувьд дунджаас ахиу, 50 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ
2025/04/03
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/03
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ