ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, МУЗН-тэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах эрт хариу арга хэмжээ, ач холбогдол, чиг хандлага” сэдэвт онол, практикийн хурлыг ирэх тавдугаар сарын 12-нд зохион байгуулах гэж байна.
Иймд дээрх сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаач, судлаачдын баг, их, дээд сургуулийн оюутнууд, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлээ ирүүлж хуралд оролцохыг урьж байна.
Бүтээлийг дөрөвдүгээр сарын 26-ыг хүртэл nidr@nema.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Удирдамжийг энд дарж үзэх боломжтой. Холбоо барих утас: 51-262539, 51-263549.
2025/04/02
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/02
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ