2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын “Бие даалтын 7 хоног”-ийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл

A- A A+

Боловсролын ерөнхий газраас 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрүүдэд хэрэгжсэн “Бие даалтын 7 хоног”-ийн аймаг, сум, багийн сургуулиуд дахь хэрэгжилт, үр дүн, давуу болон сул тал, цаашид анхаарах асуудлуудыг тодруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нийт 1160 хүнээс түүвэр судалгаа авч, үр дүнг нэгтгэлээ.

Энэ удаагийн бие даалтын 7 хоног “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч зохион байгуулагдсан бөгөөд бие даалтын 7 хоногийн талаар:

Судалгаанд оролцогчдын:

“Бие даалтын 7 хоног” нь суралцагчдын гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт тодорхой дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хэрэгжсэн,

86.6% нь зохион байгуулсан үйл ажиллагаа нь “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөртэй уялдаатай төлөвлөгдсөн,

79.3% нь Онцгой байдлын байгууллагуудтай хамтран төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн нь уялдаатай, онцлог байсан,

82.3% нь багш нарын хандлага оролцоо сайн байсан,

53% нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн оролцоо, дэмжлэг “сайн” болон , “маш сайн” хэмээн үзсэн, боловч 47% нь дунд зэрэг, хангалтгүй байсан,

75.8% нь суралцагчдын хандлага, оролцоо сайн байсан гэж үзсэн.

ДҮГНЭЛТ:

Нийт оролцогчдын 49% нь гамшиг, эрсдэлийн талаарх төрөл бүрийн сургалт мэдээлэл, 28,8% нь дадлага сургуулилт, 13.4% нь тэмцээн уралдаан зэрэг үйл ажиллагааг хамгийн үр дүнтэй, сонирхолтой гэж үнэлсэн байна.

83.3% нь суралцагчдын аюулгүй амьдрах ухааны талаарх ойлголт нэмэгдсэн гэж дүгнэсэн.

55.7% нь Бие даалтын 7 хоногийн гол онцлог нь суралцагчид гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг эзэмшсэн, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшихэд тодорхой дэмжлэг үзүүлсэн гэж тус тус хариулсан байна.

Бие даалтын 7 хоногийн онцлог ДАВУУ ТАЛ:

Бие даалтын 7 хоногийн гол онцлог нь суралцагчид гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг эзэмшсэн, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн.

Гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт дэмжлэг болсон;

Орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжсөн.

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хандлага, оролцоо өмнөх бие даалтын 7 хоногтой харьцуулахад нэмэгдсэн.

Бие даалтын 7 хоногийн СУЛ ТАЛ:

Зарим сум, багийн сургуулийн сурагчдын ирц хангалтгүй байсан (мал төллөлттэй холбоотойгоор);

Багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоо харилцан адилгүй байсан;

Мэргэжлийн байгууллага(Онцгой байдлын газар, хэлтэс, аврах анги)-ын дэмжлэг, хамтын ажиллагаа бүх сургуульд жигд биш байсан.

ЦААШИД АНХААРАХ ЗҮЙЛС:

“Бие даалтын 7 хоног”-ийг хичээлийн үйл ажиллагаатай уялдуулан, улирлын амралтын дундуур зохион байгуулах;

Сургуулиуд сурагчдын тулгамдсан асуудлыг судалж, судалгаанд суурилсан бүтээлч, шийдэлд чиглэсэн ажил хэрэгжүүлэх;

Төлөвлөлтийг багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналд тулгуурлан боловсруулах;

Сургуулиуд бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтөө эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд урьдчилан танилцуулах, мэдээллийг хүртээмжтэй түгээх, оролцоог нэмэгдүүлэх.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.